Sunday, January 1, 2012

Бие даалт

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Компьютерийн үүсэл хөгжлийг ярьж эхэлнэ гэвэл МЭӨ 2200 онд зохиогдон
нэмэх болон хасах үйлдлийг гүйцэтгэдэг механик тооцоолох төхөөрөмж
болох Abacus төхөрөөмжийг хэлж болох юм. Энэ төхөөрөмжийн хүрээ
хязгаарлагдмал байсан тул эрдэмтэд үүнийг илүү сайжруулах оролдлого
хийж иржээ. Үүний дүнд  Шотландын математикч Жон Нэйпр  ясаар хийсэн
зэрэгцээ урт саваанууд бүхий төхөөрөмж хийсэн бөгөөд энэ нь сонгосон
тоонуудаар үр дүнг боловсруулан гаргадаг байв. Энэ нь анхны логирафмын
хүснэгтийг гаргахад ашиглагдаж байв. 
 
 

Францын математикч Блэз Паскал дээрх зарчмыг сайжруулан 1645 онд Packaline гэгдэх анхны худалдаанд зориулагдсан механик тооны машиныг гаргажээ. (Зур-2) Хэдийгээр энэ нь Нэйприйн модыг бодоход илүү авсаархан, хялбар байсан боловч зөвхөн нэмэх болон хасах үйлдлийг хийх чадвартай байв.
1820-оод оныг хүртэл 4 аргын тооцоолох үйлдлүүд бүрэн алдаагүй хурдтай хийгдэж чадахгүй байсаар Францын эрдэмтэн Томас де Колмарын арифмометрийг боловсруулснаар анхны 4 аргын үйлдлийг хийдэг механик тооны машин хийгджээ. Томасыг уг машины хийх үед Английн залуу математикч Чарльз Баббаж Кэмбриджийн их сургуульд суралцангаа математикийн болон жолоодлогын хүснэгтийг хэрхэн болвсруулах тухайгаа бодонгоо  хүснэгтийн өмнөх үр дүнгээс дараагийн үр дүнг гаргах зарчмыг боловсруулсан байна. Баббаж 1822 онд Difference Engine  загвараа гаргатал энэ боловсруулсан зарчмаа батлан харуулахад төвөгтэй байв. (Зур-3) Ийнхүү уураар ажилладаг хоёр хорин оронтой тооны үйлдлийг минутад боловсруулан хэвлэдэг Difference Engine хийсэн байна. Дараа нь Analytical Engine нэртэй олон чадалтай, илүү хүчирхэг хөдөлгүүр хийжээ. Энэ нь кодлогдсон панч карт ашиглан машины араа, хүрд, хөшүүрэг, багануудаар дамжуулан мэдээллийн тогтмол урсгалыг хангаж байв. Энэ хөдөлгүүр нь орчин үеийн компьютерийн бүхий л  үүргүүд- өгөгдөл оруулах, тооцоолох арифметик хэсэг, өгөгдөл болон инструкцийн санах ой, гаралтыг үзүүлэх зэрэг үүргүүдийг хийж байв. Үүнийг зөвхөн хэдэн математикч хэрэглэж чадаж байв. Хэдийгээр энэ нь урт хугацаагаар хэрэглэгдээгүй ч одоо болтол эрдэмтэд компьютерийнг онолын үүднээс судлахдаа энэхүү дифференциал хөдөлгүүрийг авч үздэг байна. (Зур-4)
Дараагийн арван жилд 1890-ээд онд Америкчууд тоо бүртгэл дээрээ бэрхшээлтэй тулгарчээ. Учир нь Америкийн Үндсэн Хуулийн шаардагдаж буй бүртгэлийг урьдчилан харах систем алга байлаа. Эндээс улбаалан Herman Hollerith, Вашингтоны Тоо Бүртгэлийн байгууллагын ажилтан CENSUS TABULATOR гэгдэх10 жилээр тооцоолж чаддаг автомат төхөөрөмжийг хийжээ.   Энэ төхөөрөмж нь гараар карт нүхлэгч, электрон карт уншигч, болон электрон механик сортлогчуудаас бүрдэж байв. (Зур-5)
Өөрийн төхөөрөмжөө ашиглан тэрээр хоёрхон жилийн дотор тоо бүртгэлийг дуусгаж чаджээ. Тухайн үед амьдарч байсан 62622250 хүнийг 2 сая панч картнуудын тусламжтай тоолжээ. Энэ нь цаашдын судалгааны суурь болж улаар тооцоолох шинэ төхөөрөмж болох аналог компьютерийг гаргажээ. Энэ төхөөрөмж нь цахилгаан хүчдэлийг ашигладаг бөгөөд физик тоо хэмжээ болон хүчдэлийн түвшний хооронд аналог үүсгэснээр ажилладаг төхөөрөмж юм байна. (Зур-6) Энэ нь туйлын хурдан боловч хангалттай чадалтай байсангүй.
1940-өөд оны эхээр анхны электрон компьютер болох ABC (Atanasoff Berry Computer) and ENIAC (Electronic Numerator, Integrator, Analyzer, and Computer) бүтээгджээ. ABC нь вакум хоолой ашигласан анхны компьютер байсан ч маш бага хэрэглэгджээ. Eckert Mauchly-ийн бүтээсэн ENIAC нь дайны үеэрх тусгай зориулалтын компьютер байлаа. 1949 онд хэдэн жилийн дараа Cambridge-д хадгалагдсан программын хяналтан дор үйлдлийг гүйцэтгэх чадвар бүхий анхны ердийн хэрэглээний электрон компьютер EDSAC (Electronic Delay Storage Automatic Computer)-ийг бүтээжээ.  Хадгалагдсан программ гэдэг нь үйлдлийг гүйцэтгэх алхам алхмаар заасан инструкциудыг дотроо агуулсан программын багц юм.  EDSAC-ийг боловсруулж байх үед хадгалагдсан программын зарчмыг үндэслэгч John von Neumann Принстоны сургууль дээр IAS (Institute for Advanced  Study) компьютерийг боловсруулж байсан байна. Энэ машин нь Ньюмэний компьютер дизайны санааны биелэл байв. (Зур-7) Энэ нь дэлхийн анхны хадгалагдсан программ параллель процессор бүхий компьютер байв. Нэг хоёртын тоог боловсруулахын оронд уг машин нь тухайн агшинд word  буюу  тодорхой тооны хоёртын тоог боловсруулдаг байлаа. Доороо 20 цилиндэртэй хадгалах хоолойнуудтай бөгөөд нэг бүр нь 1024 хоёртын нэгжийг агуулах чадвартай байлаа.
Энэ үеэр Ken Olsen-ээр удирдуулсан MIT-ийн эрдэмтэд Whirlwind компьютерийг боловсруулж байсан байна. (Зур-8) Энэ нь ENIAC-ийг бодоход 20 дахин хурдтай байв. IAS and Whirlwind нь астрономийн хувьд техникийн дэвшлийг харуулсан.1951 оны эх хүртэл компьютерүүд нь худалдаанд гараагүй л байв. 1951 онд Sperry Rand Corporation нь UNIVAC I (Universal Automatic Computer)  нэртэй компьютер хийжээ. Энэ нь тоо бүртгэлийн газарт анх хэрэглэгдсэнээр бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх болжээ. Энэ компьютер одоо Smithsonian Institution in Washington D.C.-д байгаа юм байна.
1956 онд MIT нь TX-0 компактны транзисторжсон компьютерийн системийг танилцуулжээ. 1960 онд Jack Kilby of Texas Instruments–ээс гаргасан анхны интеграл схемийг  (Зур-9) DECPDP-1 нь “Оддын Дайн”  анхны видео тоглоомонд хэрэглэж байв. (Зур-10) 1960-аад оны дундуур миникомпьютерүүд гарч ирсэн бөгөөд (Зур-11) өнөөгийн суперкомпьютерүүдын өвөг болох CDC 6600-г Seymour Cray (Зур-12) бүтээсэн байна.

No comments:

Post a Comment