Sunday, January 1, 2012

Монгол соёл иргэншил гэж юу вэ?

Монгол соёл иргэншил гэж юу вэ? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Асуулт , А. Батпүрэв 2009-04-28 20:49 нэмсэн. 6 хариулттай
Бидэнд соёлийн асар их өв бий. Бид өндөр соёлтой ард түмэн. Гэтэл бид иргэншиж байсан уу? Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзлэхдээ иргэншсэн улсуудыг захиргаандаа оруулж байгаад цаг хугацааны эрхээр тэдний иргэншилд уусаж алга болсон. Гэхдээ иргэшил бүр Монголын засаг захиргааны арга хэлбэр, соёлоос өөрийн хэлбэртээ тусгаж авсан байдаг. Тэгвэл бид одоогийн байдлаар иргэншилтэй болж чадаж байна уу? Манайд нүүдлийн болон суурин 2 шинж бүхий амьдралын хэлбэр байгаад байна уу? Монголын гэх соёл иргэншил юу байнаа Та бүхэн энэ талаар саналаа хуваалцахгүй юу? Бидэнд өөрийн гээд хэлчихмээр иргэншилийн хэв шинжийг шинээр тогтоох хэрэгцээ байгаа ч юм уу тэгвэл бид шинэ шатанд дэвшин хөгжих ч юм бил үү Та бүхний санал юу байна?



Хариулт (6)

  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    А. Батпүрэв 2009-04-29 21:00 бичсэн.
    Сэдэв дээрээ зарим нэг тайлбар нэмье. Бид яагаад Нутагтаа гавьдаггүй мөртлөө, гадаадад гараад нөхцөлөөр нь хангагдахаараа илүү өндөр амжилт гаргаж чаддаг вэ? Миний бодлоор тэдний иргэшил тодорхой түвшинд хэвшин тогтсон учираас, бид дасан зохицох чадвар болон сэтгэх чадвар өндөр байдаг тул тухайн улсын иргэдээс нь хавьгүй илүүтэйгээр амжилт гаргаж чадаж байна биш үү. Гэтэл манайд тогтож хэвшсэн иргэншил гэж юуг хэлэх вэ? тэр гээд хэлчих юм үнэндээ олдохгүй байгаа тул та бүхний саналыг асууж байгаа юм. Бид үргэлж гадныхыг тэр чигт нь хуулбарлах гээд дан бүтэлгүйтэж тэр чинээгээрээ хүн төрөлхтөний хөгжил дэвшлээс хоцрогдоод байна биш үү. Хэн нэгний хараат болсоор гэх мэт. Уг нь Монголчууд хүн төрлөхтөний хөгжил дэвшлийг урагшлуулж, амьдрах хэвшил загварыг нь 2 удаа үндсээр нь өөрчилсөн түүхтэй. Эхнийх нь Атилла баруун зүг дайлсанаар эртний Ромоос эд хүчээ авч эхэлсэн боол эзэмших харилцааг сонгодог утгаар нь устгаж өөрчилсөн, дараа нь Чингис хаанаас эхэлсэн байлдан дагууллын үеэр хэзээ ч учираа олж чадахгүй үргэлж дайтаж байсан шашин хоорондын тэмцлийг зогсоосон агуу хоёр гавъяа хүн төрлөхтөний өмнө Монголчууд биднийх билээ. Бид одоо өөрсдийн учираа олж чадвал магадгүй хүн төрлөхтөнд 3 дахь удаагийн цоо шинэ боломж бүрдүүлэх ч юм бил үү, хүмүүсээ юу гэж бодож байна даа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    У. Ирээдүй 2009-04-29 22:47 бичсэн.
    1. Соёл иргэншил гэдэг үгийг шинжлэх ухаанд юу гэж тайлбарладаг болохыг уншиж байсан уу?
    Соёл иргэншил - нүүдлийн аж төрөх ёс?
    2. Цаашдаа соёл иргэншил гэдэг ойлголт хэрхэн өөрчлөгдөх талаар та юу гэж бодож байна? Сүүлийн үед соёл иргэншлийг тайлбарлаж байгаа онол ихээхэн өөрчлөгдөх боллоо.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    А. Батпүрэв 2009-04-29 23:16 бичсэн.
    Цивилизатион энэ англи үгийг ингэж бичээд байх юм гажигтай фонд бололтой. Энэ үгийг манайх соёл иргэншил гэж холбоо үгээр орчуулсан байгаа юм. Уг нь бол цэвэр иргэншил гэсэн үг биздээ. Тэгээд л би бид эртнээс соёл нь бол байгаад байдаг ард түмэн /аман зохиол, зурхай тоо судлал, дуу, бүжиг шүлэг найраг гэх мэт/, харин иргэншилд бараг өртдөөгүй миний ойлгож буйгаар нэг дор төвлөрөөд амьдардаггүй, төр захиргаа юм уу ямар нэг шашинд бүх амьдралын утга учираа даатгадаггүй /хэрэв тэр нь үгүй бол амьдрал нь зогсдог ч гэх юм уу/ зөвхөн уламжлалт ёс суртахуунаа голлоод түүндээ түшиглэсэн дийлэнх нь эрүүгийн буюу иргэний харилцааг зохицуулахад чиглэсэн бараг үндсэн хууль гэж хэлж болох ганц хуультай /Их Засаг, Халх Ойрдын 44 журам гэх мэт/ амьдралын гол хөшүүрэг болох бэлчээрийн даацыг түшиглэн нүүдэллэн аж төрж байсан Монголчууд одоо яах ёстой юм бэ? Бид хүн төрлөхтөний хөгжлийн жишгээр заавал өөрт тохирох иргэншилээ тогтоох ёстой боловуу л гэж бодоод байна. Яг одоо бид нүүдлийн аж төрөх ёсны 120,0 мянган малчин өрхтэй, Орос, Хятад, Европ, Ази, Америк ямар нь тодорхой бус суурин иргэншлийн амжилтгүй туршилтаар үлдсэн бүх хүн ам нь амьдарч байгаа зураг л буугаад байгаа юм.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    А. Батпүрэв 2009-05-01 23:04 бичсэн.
    Энэ сэдэвт хүмүүс ер нь хариулахгүй байна. Сонирхолгүй байна уу? эсвэл ойлгомжгүй байгаа юм уу бүү мэд. Би өөрөө нэг томъёо тавьж үзвэл яадаг бол гэж бодлоо. Энэ нь:
    БАЙГАЛЬ+ХҮН+ХӨГЖИЛ
    Энэ монголын иргэншилийг илэрхийлж чадах болов уу? Тодорхой тайлбарлъяа гэвэл асар урт юм болно. Товчхондоо задалбал Байгаль орчиноо сэргээн хамгаалж хүний амьдрах орчинг тогтворжуулах түүндээ тулгуурлан хүнийг хөгжүүлэх. Нэгэнт цэвэр байгаль орчинтой, хөгжиж боловсорсон хүнтэй бол нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хялбар болохгүй гэжүү. Гэхдээ байгаль хамгаална гэхлээр хүмүүс байгалиа огт хөндөхгүй онгоноор нь байлгах тухай яриад байдаг тэгвэл тийм биш хүн байгалиас хэрэгцээт зүйлээ зөв зохистой авч ашиглахыг л хэлж байгаа юм. Байгаль өөрөө ч тодорхой хэмжээнд цэвэрлэгдэж байх шаардлагатай байдаг байх. За за хэрэв нээгдсэн сэдэв нь оноо авахгүй удаад байвал хэлэлцүүлгээс хасагддаг зохицуулалт байдаг уу?


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Дамбажамц 2009-05-02 10:39 бичсэн.
    ЦАГАА ОЛООГҮЙ ТӨРСӨН... / UNTIMELY BORN
    -
    __________________________________Тэнгэр нь хөх, тэнгэрлэг амьдарч асан монголчууд ажээ...
    -
    Хоёр мянга есөн оны хаврын нэгэн, урьхан, даруухан өдрийн өглөөний нар мандах цагтаа ургаж, үд нэлээн өнгөрч байж зон олон нь өндийдгөөрөө өнгийцгөөв. Хорвоогийн тоостой, тортогтой нэгэн шаргал өдөр эхэлж буй нь энэ.
    Өөрийгөө “боол” заяатай хэмээн хорсох, гашуудахын дундуур хэлсээр удаж байгаа ч элдвийг үл эргэцүүлэн зовохгүй хичээх авч зүтгэл нь бага, хорсол хилэн хамраар тургилах бүрийд тогтоон үл дийлэх нь насны эсвэл мунхгийн ааг биз ээ. Болохгүй бүхнийг болгож чадаагүй явсаар л нэгэнт заяасан амьсгалын минь тооны бараг тал нь явчихжээ.
    Тэр нэгэн өдрийг эрхэм сайхан байгаасай гэсээр л эртлэн гарч ажилдаа явсаар, зам зуур багахан саатсан ч, нар эелдгээр ээж, салхи шороогүй илбэх тул сэтгэл амгалан сайхан байлаа. Ажил гэдгийг мөнгө гэж хардаг нэгэн байхад, амьдрал гэж зүтгэдэг зарим нь ч бас байдаг. Миний бие аливааг алдавч эрдэм номыг үл гээж, нэр төрийг эрхэмлэн, элдэв маргаанаас ангид байхыг хичээн байвч бэрхшээл их бий.
    Тэр өдрийн их үдийн орчимд хийх зүйлсээс нэгэнт ихийг нугалсан тул амсхийяа, наран авхайн доор, “народ”-тай цуг тамхилан тайтгаръюу гэсээр гарч одож бөлгөө. Алхалсаар л их замын өвөрт орших задгай худалдааг зорин зам хөндлөн гарч, бараг л дуусч явтал, эсрэг талын замын гарцнаас нараны улсын нэгэн бараан тэрэг даруй дав хийлгэн ухарсаар л урдхан талд явж байсан эх хүү хоёрыг мөргөх шахав.
    - Хөөе чи хүүхэд мөргөлөөш дээ! гэх дуунаар гайхан ширтсэн ч арай мөргөхгүй байлгүй дээ гэсээр цааш урагшлатал, дахин ухраад л намайг өвдөг тушаа газар их чанга биш ч мөргөж орхилоо. Хилэнц хилэнцийг дагуулдаг нь үнэн ажээ. Уур, огцмоос огцом, хүчтэйгээс хүчтэй буцалж тэрхүү машины багажин дээр зангидсан гараар цохиж орхив.
    - Яаж байгаан, хөөе?
    - Чи харин яажиигаан? гээд лавлан харахад brown зүсмийн 2 товарищ сууж байв.
    - Хардгүймүү пизда минь, ухарчээшдээ!
    - Гарцан дээр ухардгиймуу, тэнэгээ. Дашраар чинь давтийшүү, мешокуудаа!
    Их дургүй хүргэвэл цагдаа дууддаг ч юмуу гэсээр аягүйхэн хараад зогсож байтал нөгөөх тэрэг урагшаа зав тийшээ дараад хөдлөн одлоо. “Муусайн тэнэгүүд” гэж дотроо бас гаднаа үглэсээр тамхиа авах гээд очтол хажууханд гар дээрээс ганзагын наймаа хийж байсан, хул хонгор зүсмийн, хүүхэн авгайн дундуурхан нэгэн:
    - Чи өөрөө ухарч байгаа машин очиж мөргөчихөөд юу гээд байгаа юм бэ? гэх нь тэр. Айх гайхах зэрэгцэн золбин нохой бид хоёрт ялгаа байна уу гэж бодсоор:
    - Хөөе, гарцан дээр ухардаггүййен тэх үү?
    - Наадах чинь гарц биш за юу,
    - Чи үнэмлэхтэй юм уу мал аа?! Чам шиг юмнууд худалдаад л аваа биз,
    - Тэгийшдээ, чадаж байгаа юманд арга байхгүй. Тэнэг чинь!
    «“Мал”-тай “хөл”-өөрөө үзэхээр эрх биш иргэний үнэмлэхтэй юм болохоор элдэв янзын эмнэлгийн бичиг бариад, туруу биш гартай, майлахгүй ярьдаг юм хойно ядаргаа болно л доо» гэж бодоод:
    - Чи хол очиж хуц! Хонхорт очиж алцагана, за юу!
    - Чи өөрөө гөлөглө!
    - Гөлөглөх нүх байвал, тэр хонхорт чинь очьё, битгий тэнэгтээд байгаарай, ац чинь!
    - Алиалж чадахгүй байж, тэнэг пизда чинь!
    Хялайж хараад, даралтаа ихэсгэхээс илүүг хийж чадахгүй бололтой. Хөзөр дээр ч, амьдрал дээр ч “ноён”, “хатан”-аа амжихаа нэгэнт өнгөрсөн бололтой. Яршиг ядаргааны туйлд автсан би тэвчсээр л тамхиа аван “за яахав, тэнгэр хараа байлгүй дээ” хэмээн өөрийгөө тайтгаруулсаар, хар цагааныг тунаруулсаар буцан одов.
    Ажил яахав, их ч бай, бага ч бай, амжуулах хурд чухал байдаг хойно 2 цагийн дараа “бяцхан алхъюу” гэсээр нөгөөх гудамжаар алхалж байтал өнөөх эмэгчин “барс” маань харин цагдаа ахад машиныхаа номерийг тайлуулчихсан, гамшиг царайлчихсан зогсож байлаа. “Хайрхан яамар хурдан таална вэ?” гээд мушийх, ярвайхын дундуур хажуугаар нь өнгөрлөө.
    Энэ өдөр, тэр бас нэгэн өдөр хоёрын хооронд ялгаа гэж бараг үгүй билээ. Гагцхүү “memory”-д хадгалагдан үлдсэн бүхнийг л дурсахаас бус өчигдөр өнөөдрөөс, өнөөдөр маргаашаас илүү сайхан, аль эсвэл ихэд муу болохыг би л лав харьцуулан шүүж байгаагүй юм.
    Энгийн атлаа хэрүүл маргаан, түүнээс үүдсэн стресс бүхий тэр нэгэн өдрийн нар хэдийнээ гудайж, албан ажил дуусч, адал явдалд дурлагч би бээр хотын зүүхэн талын хэсгийн цэнгээний газрыг зорихоор шийдэв. Алхаж очино гэдэг нь түмэн биш ч нэгэн бэрхшээл учир МУБИС-ийн урдхан, Эрүүл Ахуйн Хяналт руу эргэдэг төв замын гарцан дээр такси барихаар зориг шулуудан зогсож байлаа. Дорноос өмнийг чиглэн баруун гар тийш дохио өгөн эргэхээр нэгэн цагаан тэрэг эргэхээр завдах тэрхэн агшинд эсрэг урсгалаас бараан өнгийн дунд үеийн Cresta зүүн гар тийш огцом даран эргэх нь тэр! Эргэх үедээ л нөгөөх цагаан тэргийг харав бололтой намайг чиглэх тэр үед боол би чинь тэр гэж хэлэхийн аргагүй “бүжиг” хийн баруун тийш нэг, хоёр, зүүн тийш нэг үёчин цовхочлоо. “Бүжигчин”-ийг шүргэх шахан өнгөрөөд цааш давхих машины араас бухимдал, сандрал бүхэн хосолсоор, “хага шаачуул” хэмээн сандчин цардмал замыг дэмий л хий самардан чулуу хайсан авч юу д олдов гэж дээ . . .

    Бүгдтэй наймрамдсан МОНГОЛ улсад хоёр хөлтэй, нүүрэндээ үсгүй хүмүүн, дөрвөн хөлтэй, битүү үстэй нохой хоёрын хооронд үнэндээ ялгаа бараг алгаа! Уралцан, алалцан, өлсөж үхэхгүйн тулд үмх мах, бяцарч дуусахгүйн учир харайж дүүлсээр бас амтдарсаар хоюул...

No comments:

Post a Comment