Sunday, January 1, 2012

Яаруулахгүй ООООООООООгиииййнооо

all star-we are the world

A cool-Аниргүйн итгэл

Монгол соёл иргэншил гэж юу вэ?

Монгол соёл иргэншил гэж юу вэ? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Асуулт , А. Батпүрэв 2009-04-28 20:49 нэмсэн. 6 хариулттай
Бидэнд соёлийн асар их өв бий. Бид өндөр соёлтой ард түмэн. Гэтэл бид иргэншиж байсан уу? Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзлэхдээ иргэншсэн улсуудыг захиргаандаа оруулж байгаад цаг хугацааны эрхээр тэдний иргэншилд уусаж алга болсон. Гэхдээ иргэшил бүр Монголын засаг захиргааны арга хэлбэр, соёлоос өөрийн хэлбэртээ тусгаж авсан байдаг. Тэгвэл бид одоогийн байдлаар иргэншилтэй болж чадаж байна уу? Манайд нүүдлийн болон суурин 2 шинж бүхий амьдралын хэлбэр байгаад байна уу? Монголын гэх соёл иргэншил юу байнаа Та бүхэн энэ талаар саналаа хуваалцахгүй юу? Бидэнд өөрийн гээд хэлчихмээр иргэншилийн хэв шинжийг шинээр тогтоох хэрэгцээ байгаа ч юм уу тэгвэл бид шинэ шатанд дэвшин хөгжих ч юм бил үү Та бүхний санал юу байна?

Бие даалт

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Компьютерийн үүсэл хөгжлийг ярьж эхэлнэ гэвэл МЭӨ 2200 онд зохиогдон
нэмэх болон хасах үйлдлийг гүйцэтгэдэг механик тооцоолох төхөөрөмж
болох Abacus төхөрөөмжийг хэлж болох юм. Энэ төхөөрөмжийн хүрээ
хязгаарлагдмал байсан тул эрдэмтэд үүнийг илүү сайжруулах оролдлого
хийж иржээ. Үүний дүнд  Шотландын математикч Жон Нэйпр  ясаар хийсэн
зэрэгцээ урт саваанууд бүхий төхөөрөмж хийсэн бөгөөд энэ нь сонгосон
тоонуудаар үр дүнг боловсруулан гаргадаг байв. Энэ нь анхны логирафмын
хүснэгтийг гаргахад ашиглагдаж байв.